Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 10-р сард 497 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бол 2022 оны 9-р сард 569 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бөгөөд хэрэг, нэхэмжлэлийн тоо 14%-иар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах үлдэгдэл хэрэг 2021 оны 10-р сард 1085 байсан бол 2022 оны 10-р сард 1669 буюу 54%-иар, нийт зарласан шүүх хуралдааны хувьд 2021 оны 10-р сард 429 шүүх хуралдааныг товлон хуралдсан бол 2022 оны 10-р сард 686 буюу нийт товлосон шүүх хуралдааны тоо 60%-иар тус тус өссөн байна.
Харин шийдвэрлэсэн иргэний хэрэг 2021 оны 10-р сард 275 байсан бол 2022 оны 10-р сард 274 буюу нийт шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үетай адил үзүүлэлтэй байна.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 10-р сард 339 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бол 2022 оны 10-р сард 553 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан буюу хэрэг, нэхэмжлэлийн тоо 63%-иар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах үлдэгдэл хэрэг 2021 оны 10-р сард 591 байсан бол 2022 оны 10-р сард 939 буюу 59%-иар, хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг 2021 оны 10-р сард 195 байсан бол 2022 оны 10-р сард 357 буюу нийт шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 83%-иар, нийт зарласан шүүх хуралдааны хувьд 2021 оны 10-р сард нийт 293 шүүх хуралдааныг товлон хуралдсан бол 2022 оны 10-р сард 563 буюу нийт товлосон шүүх хуралдааны тоо 92%-иар тус тус өссөн байна.
СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН
ГАЗРЫН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС
© 2023 он. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх. All rights reserved.