Нэхэмжлэлийн загвар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны   шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

….. оны …. сарын … өдөр

Ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй  байсан  хугацааны цалинг гаргуулах

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо, ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

Хариуцагч:

ААА ХК

СБД-ийн ХХ хороо

Утас  хххххххх

А.Б би ХХХХ оны ХХ дүгээр  сарын  ХХ-ны өдөр ААА ХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн  хугацаатай хийж, менежирийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-наас эхлэн ХХ оны ХХ дүгээр  сарын ХХ-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хххххххх төгрөгийг гаргуулж өгнө үү.

НЭХЭМЖЛЭЛД:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Хөдөлмөрийн гэрээ

3. Ажилд орсон тушаал

4. Ажлаас халагдсан тушаал

5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

6. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

/ Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /

Нэхэмжлэгч / гарын үсэг / А.Б

 

____________________________________________________

 

………………………………….. шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

 

… оны … сарын … өдөр

Ажилласан жил тогтоолгох тухай

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

А.Б миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг “Наран трейд” ХХК-ийн харъяа “Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд:

1.Нэхэмжлэл 1 хувь

2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 70.200 төгрөг /

3.Улсын төв архив болон нийслэлийн архивийн лавлагаа

4.Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

5.Цуг ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт /нотариатаар гэрчлүүлсэн байна/

6.Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн /

7.Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

8.Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

9.Бусад баримт

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг /А.Б

 

____________________________________________________

………………………………. шүүхэд нэхэмжлэл гаргах нь

Асран хамгаалагчаар тогтоолгох тухай

. . оны .. сарын .. өдөр

Нэхэмжлэгч:Боржигон овогт Б.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо

ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

Миний ах Б.Л нь З.О гэгч эмэгтэйтэй 1999 оноос 2004 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд тэдний дундаас 2000 онд охин Л.Ж төрсөн. Гэвч эх З.О нь 2004 онд охиноо 3 настай байхад нь нас барсан, Б.Л нь охин Л.Ж-ийн хамтаар манайд амьдарч байгаад  2008 оны 5 сард өвчний учир нас барсанаас хойш Л.Ж-н миний асрамжинд байгаа тул намайг асран хамгаалагчаар нь тогтоож өгнө үү

Нэхэмжлэлд:

1.Нэхэмжлэл 1 хувь

2. Хүүхдийн төрсөний гэрчигээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

3. Хорооны засаг даргын тодорхойлолт

4. Нас барсаны гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

5. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / Б.Б

 

____________________________________________________

………………………………. шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

Гэм хорын төлбөр гаргуулах тухай

…. оны … -р сарын …-ны өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт ……/А/….-ийн ……/Б/…….нэр, Хан-Уул

дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,

…………….….. ажилтай,

Утас:хххххххх

Хариуцагч: Харчин овогт ……/Р/…….-ийн ……/Г/…….нэр,  Сүхбаатар

дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод  оршин суух, …….Ажилтай,                       Утас:хххххххх

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр гаргуулах тухай

А.Б би …. оны … дугаар сарын ….-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт “Сансарын колонкийн буудал”-аас Шархад, Их Засаг Дээд сургууль руу зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1-р эгнээгээр явж байх үед Тоёото Виста маркийн 80-80УБУ дугаартай суудлын автомашины жолооч Р.Г нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Р.Г-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн

газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Итгэлт-Эйстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр … төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Р.Г нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгний орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Р.Г-ээс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. Төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөр …. Төгрөг, осол болсоноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. Төгрөг нийт …. Төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас

3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар – 1 хуудас

4.“Итгэлт-Эйстимэйт” ХХКомпанийн автомашины хохирлын үнэлгээ-1 хуудас

5. Ослын акт -1 хувь

6. Хариуцагч Р.Г нь хохирыг бүрэн төлж барагдуулах тухай баталгаа 1 хуудас

7. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар – 1 хувь

Бүгд . . . хуудас материал хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б

 

____________________________________________________

…………………………. шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

…. оны … -р сарын …-ны өдөр

Гэрлэлт цуцлуулах тухай

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, …….. ажилтай Утас: хххххххх

Хариуцагч: Боржигон овогт Д.Г Сүхбаатар  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, …… ажилтай

Утас: хххххххх

А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журамтай. Эвлэрүүлэн зуучлалд хандасан байна.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Тэмдэгтийн хураамж 70200 төгрөг
  3. Гэрлэлтийн баталгаа нотариатаар батлуулсан байна
  4. Хүүхдийн төрсний гэргчилгээ нотариат
  5. Хорооны тодорхойлолт нэхэмжлэл гаргаж буй хүний
  6. Хүүхэд эсэн мэнд бойжиж буй өрхийн эмнэлгийн тодорхойлолт
  7. Хүүхдийн сургуулийн тодорхойлолт

Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.

Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг       /А.Б…………./

 

____________________________________________________

………………….. шүүхэд нэхэмжлэл гаргах нь

…. оны … -р сарын …-ны өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт ……/А/…….-ийн ……/Б/…….нэр

Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас:хххххххх

Хариуцагч: Хан-Уул дүүргийн …-р хороо,  “000” ХХКомпани

Захирал: …/Р/….  , утас: хххххх

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг хангуулах тухай

А.Б би “000” ХХК-тай …. оны … дугаар сарын ….-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Их Монгол 800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр тооцож … оны … сарын …-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1620000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан.

Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг хуур хийж  үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.

“000” ХХКомпани нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1620000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч “тантай гэрээ байгуулсан хүн ажилаасаа халагдсан тул бид мэдэхгүй байна” гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул “000” ХХКомпаниас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1620000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38680 төгрөгийн хамт   гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг

1. Нэхэмжлэл 2 хувь

2.“Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 1 хувь

3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас

4. Урьдчилгаа төлбөр хүлээн авсан баримтын хуулбар -1 хувь

5. Морин хуур хийхэд зарцуулсан бараа материалын тооцооны хуудас- 1 хуудас

6. Гэрээний дагуу 108 морин хуур хүлээлцсэн акт- 1 хувь

7. Нийт … хуудас материал хавсаргав

/Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б

 

____________________________________________________

……………………………. шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

…. оны … -р сарын …-ны өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт ……/А/…….-ийн ……/Б/…….нэр

Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тооторшин суух, ….. ажилтай

Утас:хххххххх

Хариуцагч: Харчин овогт ……/Р/…….-ийн ……/Г/…….нэр

Сүхбаатар  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тооторшин суух, ….. ажилтай

Утас:хххххххх

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөр гаргуулах тухай

А.Б би Р.Г-тэй  …. оны … дугаар сарын ….-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан …… төгрөгийг 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар …. оны …-р сарын ….-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Р.Г нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож … хоногийн алданги, үндсэн зээлийн …… төгрөг, түүний хүү болох …. төгрөгийн хамт нийт …. төгрөгийг хариуцагч Р.Г-ээс гаргуулан өгнө үү.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн …. төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлд:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас

3. “Зээлийн гэрээ”-ний 1 хувь

4. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар – 1 хувь

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б

____________________________________________________

……………………………. шүүхэд нэхэмжлэл гаргах нь

… оны …сарын…өдөр

Нас тогтоолгох тухай

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утасхххххххх

Миний бие 1947 онд Завхан аймгийн Цагаан нуур сумын Хуримт гэдэг газар  Найдангийн 2-р хүүхэд болон төрсөн бөгөөд 1-8 нас хүртэл эцэг, эхийн гар дээр бойжиж байгаад 1955 онд тус сумын бага сургуульд улмаар 1965 онд Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 10-р ангийг төгссөн.

2006 оны 04 дүгээр сард манай гэрт хулгай орж миний сургууль, курс төгссөн бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэх хүүхдүүдийн бичиг баримтууд эд материалын хамт алдагдаад одоо хүртэл олдоогүй.

Би 2005 онд улаан паспортоо иргэний үнэмлэхээр сольж авахад 1947 онд төрснийг 1948 он гэж буруу бичигдсэнийг залруулж 1947 он гэж зөвтгөж өгнө үү.

Нэхэмжлэлд:

  1. Нэхэмжлэл 1 хувь
  1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70200 төгрөг/
  1. Үндэсний төв архивийн лавлагаа /хүн амын тооллогын/
  1. Хоёр хүний тодорхойлолт
  1. Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх /
  1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн байх.
  1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

 

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / А.Д

 

____________________________________________________

……………………….. шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

… оны … сарын …өдөр

Нөхөн олговор гаргуулах тухай

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

А.Б миний авга ах болох Д.Намсрай нь 1938 онд онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж 1993 онд дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан.

Иймээс ач дүү А.Б миний биед олгогдох нөхөн олговрыг олгож өгнө үү.

Нэхэмжлэлд:

  1. 1.Нэхэмжлэл 1 хувь
  1. 2.Монгол Улсын Дээд Шүүхийн цагаатгасан тухай үнэмлэх болон магадлал  / нотариатаар гэрчлүүлсэн /
  1. 3.Тагнуулын Ерөнхий Газрын тусгай архивийн лавлагаа
  1. 4.Үндэсний төв архивийн лавлагаа / хүн амын тооллогын /
  1. 5.Иргэний Гэр Бүлийн Байдлын Бүртгэлийн төв архиваас нас баралтын тухай тодорхойлолт
  1. 6.Өв залгамжлах эрхийн гэрчилгээ
  1. 7.Садан төрлийн холбоотойг мэдэх 2 хүний тодорхойлолт
  1. 8.Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх / нотариатаар гэрчлүүлсэн /
  1. 9.Сонины нөхөн олговор авах эрх бүхий иргэдийн нэрс бүхий жагсаалт

10. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

11. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

 

Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / А.Б

____________________________________________________

…………………………. шүүх

Нэхэмжлэгч: Боржигон овогт С.С

Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

Хариуцагч: : Боржигон овогт С.С

Сүхбаатар  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Иргэн Н.М миний бие 2007.03.29-ны өдөр ……. ХХКомпанитай орон сууцны барилгаас нь захиалгаар байр худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт ……. орон сууц үйлчилгээний хотхоны 136 айлын орон сууцны барилгаас 50м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1м2 талбайг 450 доллароор тооцож бүгд 22500 доллароор худалдан авахаар болсон.

Гэрээ хийсэн өдрөө төлбөрийн 40% болох 9000 /есөн мянган/ ам долларыг төлсөн.

Уг барилгыг 2007.05.01-ний өдөр ашиглалтанд оруулахаар гэрээндээ тусгасан боловч хугацаандаа ашиглалтанд ороогүй бөгөөд энэ нь бидний хооронд байгуулсан гэрээний 4.1-ийн А-д барилгыг ашиглалтанд оруулахаар тохиролцсон хугацаа хожимдуулсан нөхцөлд хугацаа хэтэрсэн сар тутамд нийт үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож захиалагчид төлөх ёстой гэсэн заалт нь хэрэгжээгүй.

2008.01.07-ны өдөр ………… компани нь 05/007 тоот мэдэгдэл ирүүлж гэрээний 4.2 дахь заалтыг зөрчин гэрээг шинэчлэхийг мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэл нь хууль бус учир иргэн Н.М намайг Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ………. орон сууцны хотхоны 50м2 талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэлд:

1.Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

3.Захиалгаар байр худалдан авах гэрээ 2 хуудас

4.  Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас

5. ………… ХХК-ий мэдэгдэл 1 хуудас

Нэхэмжлэл гаргасан                             /Н.М/

 

____________________________________________________

………………………….. шүүхэд

нэхэмжлэл гаргах нь:

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай

Нэхэмжлэгч: Боржигон овогт С.С

Сүхбаатар дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

 

Би Ц.Э-тэй 1996 он 09 сарын 20-ны өдөр танилцаж, 1997 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хамтран амьдарч эхлэсэн. 2005 он 07 дугаар сарын 01-ны өдөр охин Э.Н-ийг төрүүлсэн юм. Тэр цагаас хойш бид хоёр нэг гэрт хамтран амьдарч байгаад нөхөр Ц.Э маань 2007 оны 9-р сард БНСУ-ын Сөүл хотын Пусаны их сургуульд суралцахаар явж, тэнд суралцаж байгаад 2008 оны 04-р сарын 05-ны өдөр ослоор нас барсан. Бид хоёр энэ хугацаанд хадам аав Л.Ц-ийн хамт Хан-Уул дүүргийн 2-р хороо, 19 дүгээр хороололын ХХ байрны ХХ тоотод амьдарч байсан. Хоёулаа сургуулиа төгсөж ирээд гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Охин Э.Н-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул бид хоёрыг 1997 оны 01 дүгээр сараас, 2008 оны 04 дүгээр сарыг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан материал:

  1. 1.Нэхэмжлэл 1 хувь
  1. 2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  1. 3.Нас барсаны гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
  1. 4.Иргэний үнэмлэхийн хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
  1. 5.Хорооны засаг даргын тодорхойлолт
  1. 6.Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар гэрчлүүлсэн/
  1. 7.Гэрчийн тодорхойлолт / 2 хүний /
  1. 8.Тодорхойлолт гаргасан 2 хүний иргэний үнэмлэхийн хуулбар/ нотариатаар гэрчлүүлсэн/

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Нэхэмжлэл гаргасан:/ гарын үсэг / С.С

 

____________________________________________________

…………………….. шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

…. оны … -р сарын …-ны өдөр

Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай

Нэхэмжлэгч: “Хас банк”

Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо,  дэх тооцооны салбар

Утасхххххххх

Иргэн Б.Батаа нь Хас банкны 09дүгээр салбараас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 400032568 тоот зээлийн гэрээгээр 1.000.000 / нэг сая / төгрөгийг 30 хоногт 3.5 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын задгай тоотод оршин сууж, Баянгол дүүрэгт байрлах “Солонго”трейд ХХК-ий харъяа 1000 нэрийн барааны дэлгүүрт лангуу түрээслэн ажиллуулж орлого олж байсан бөгөөд эхний сарын зээлийн эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчин байнга хугацаа хоцроон төлж байгаад 2007 оны 05 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Мөн түрээсийн лангуу ажилуулахаа ч больсон байна. Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.

/Эрэн сурвалжлах гэж байгаа хүнийхээ талаарх мэдээлэлийг дэлгэрэнгүй бичнэ/

Нэхэмжлэлд:

1. Нэхэмжлэл 1 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 70200төгрөг /

3. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

4.Байгууллагыг төлөөлж байгаа бол итгэмжлэл 1 хувь

5. Зээлийн болон барьцааны гэрээ

6. Эрэн сурвалжлуулах гэж байгаа этгээдийн иргэний үнэмлэх, зураг

7. Тухайн этгээдийн хамгийн сүүлд оршин сууж байсан хорооны Засаг даргын тодорхойлолт

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Нэхэмжлэл гаргасан / Гарын үсэг / А.Б

 

____________________________________________________

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 1-Р ШҮҮХЭД

ХҮСЭЛТ  ГАРГАХ НЬ

… оны… сарын …өдөр

Эрх хязгаарлах арга хэмжээ авахуулах тухай

Нэхэмжлэгч:  Боржигон овогт Г.Н

ХУД-ийн ХХ хороо, ХХ байр ХХ тоот Утас:000000

Хариуцагч:Харчин овогт С.Ц

ХУД-ийн ХХ хороо, ХХ байр ХХ тоот Утас:000000

 

Г.Н би 200.. онд С.Ц-тэй  хамтран амьдарч эхлэсэн. Гэвч С.Ц нь 200..оны …сараас эхлэн намайг элдвээр хэлж хараах, зэргээр айлган сүрдүүлдэг байснаа 200.. оны .. сараас гадуур олон хоногоор сураггүй тэнэж, алга болж ирчихээд хэрүүл зодоон хийж, гар хүрч өшиглөж зодох зэргээр байнга дарамтлах болсон.

Хүчирхийлэл нь сэтгэл санааны, эдийн засгийн хэлбэрээр үйлдэгддэг. Архи дарс хэрэглээгүй үедээ ч уурлахаараа гэрийнхээ эд хогшилыг эвдэх, шатаах зэрэг бүдүүлэг үйлдэл байнга гаргадаг. Урьд өмнө нь энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагүй. Ах дүү нартаа ч хэлэлгүй нууж явдаг байсан. Сүүлийн үед гар хүрч зодох нь бүр ихэсч 200.. оны … сард хутга гаргаж, гэрийнхээ хаалгыг түгжиж байгаад эхлээд чамайг ална, дараа нь  өөрийгөө ална гэж удаа дараа дарамталсан. Хамгийн сүүлд дахин сүрдүүлэхэд нь охиноо авч гарч зугатааж, хүчирхийлэлийн эсрэг төвийн хамгаалах байранд байрласан.

Харъяа хорооны цагдаад тэр даруй зодуулсанаа үзүүлж 7 хоног хорих арга хэмжээ авхуулсан. Түүнээс хойш уулзалдахгүй зугатааж ах дүү нарынхаараа голдуу байсан.  Гадуур гарахдаа ч айдас түгшүүртэй, хаана тааралдчих бол, яачих бол гэж байнга айж явдаг болсон.

Гэтэл нэг өдөр ажлаасаа тараад явж байтал араас гэнэт гарч ирээд явуулахгүй хоргоогоод, дуугарах юм бол ална шүү гээд хүүхэдтэйгээ уулзуулахыг шаардахад нь дүүгийндээ дагуулж очсон. Хүүхэдтэйгээ уулзаж байх хооронд нь гарч цагдаа дагуулж иртэл охиноо аваад явсан байсан бөгөөд одоог хүртэл охиныг  минь өгдөггүй. Охин минь ханиад хүрээд бие нь тааруу байгаа бөгөөд гэрээрээ эмчилгээ хийлгэж байсан юм, одоо тэр эмчилгээ нь тасарчихлаа.

Цаашид энэ байдал үргэлжлэх юм бол миний болон охины маань амь нас, эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү

Бүрдүүлэх материал:

  1. 1.Хүсэлт  нэг хувь
  1. 2.Хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар нотариатаар гэрчлүүлсэн.
  1. 3.Хүүхдийн эрүүл бойжиж байгаа гэсэн өрхийн эмчийн тодорхойлолт
  1. 4.Хүчирхийлэлийн эсрэг төвд хандсан хүсэлт
  1. 5.Хүчирхийлэлийн эсрэг төвийн мэдээлэл

Гомдол гаргасан / гарын үсэг / Г.Н

 

____________________________________________________

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд

нэхэмжлэл гаргах нь

…. оны … -р сарын …-ны өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт ….А….-ийн Б………….. Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,…………………………….. ажилтай,Утас:хххххххх

Хариуцагч: Боржигон овогт Д………-ийн Г……….., Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, ……………………..…. ажилтай Утас:хххххххх

А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-нд хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-нд охин Г.Г нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тус тусдаа хамтран амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Д.Г-г хүү Г.Д, охин Г.Г нарын эцэг мөн болохыг тогтоож  хүүхдийн тэтгэлэг гаргуулж  өгнө үү.

  • Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:
  • 1.  Нэхэмжлэл 2 хувь
  • 2.  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  • 3. Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй эмнэлгийн магадлагаа, сургуулийн тодорхойлолт
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 хувь
  • 5.  Иргэний үнэмлэхний хуулбар 1 хувь
  • Хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нийт … хуудас материал  хавсаргав.
  • /Нотлох баримтыг нь эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б

Холбоос