СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХҮҮДИЙН 2021 ОНЫ 11-Р САРЫГ 2022 ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛСАН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЗҮҮЛЭЛТ

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 11-р сард 514 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бол 2022 оны 11-р сард 612 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бөгөөд хэрэг, нэхэмжлэлийн тоо 19%-иар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах үлдэгдэл хэрэг 2021 оны 11-р сард 1085 байсан бол 2022 оны 11-р сард 1724 буюу 59%-иар, шийдвэрлэсэн иргэний хэрэг 2021 оны 11-р сард 309 байсан бол 2022 оны 11-р сард 364 буюу нийт шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 18%-иар нийт зарласан шүүх хуралдааны хувьд 2021 оны 11-р сард 544 шүүх хуралдааныг товлон хуралдсан бол 2022 оны 11-р сард 788 буюу нийт товлосон шүүх хуралдааны тоо 45%-иар тус тус өссөн үзүүлэлтэй байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны 11-р сард 507 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бол 2022 оны 11-р сард 708 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан буюу хэрэг, нэхэмжлэлийн тоо 39%-иар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах үлдэгдэл хэрэг 2021 оны 11-р сард 579 байсан бол 2022 оны 11-р сард 1021 буюу 76%-иар, хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг 2021 оны 11-р сард 293 байсан бол 2022 оны 11-р сард 359 буюу нийт шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 23%-иар, нийт зарласан шүүх хуралдааны хувьд 2021 оны 11-р сард нийт 213 шүүх хуралдааныг товлон хуралдсан бол 2022 оны 11-р сард 284 буюу нийт товлосон шүүх хуралдааны тоо 33%-иар тус тус өссөн байна.

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ
ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН
ГАЗРЫН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Холбоос