Хохирлыг буруутай этгээд хариуцах үүрэгтэй

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.11.01-ний өдрийн 182/ШШ2022/03164

Тоймын дугаар, огноо: №2, 2023.02.10 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

   Жолооч Г замын хөдөлгөөнд оролцохдоо осол гаргаснаар өөрийн болон бусдын тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан бөгөөд уг зам тээврийн осол гарахад жолооч Г болон жолооч Б нар дүрэм зөрчсөн, мөн төрийн байгууллага зохих үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлт гарсан байна.

  Иргэн Г шүүхэд хандаж Төрийн байгууллага нь замын тэмдэг, тэмдэглэгээ тавих үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарсан ба уг ослын улмаас өөрт нь учирсан хохирлыг Төрийн байгууллага хариуцах үүрэгтэй гэж нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс зам тээврийн осол гарсан замын уулзвар нь гэрлэн дохиогүй, мөн гол зам гэсэн тэмдэггүй байгаа тохиолдолд энэ нь зохицуулдаггүй уулзвар болно гэж дүгнээд, энэ тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах үүрэгтэй, жолооч Г зам тээврийн осол гаргахад өөрөө буруутай гэж үзсэн байна.

  Харин тухайн зам тээврийн осол гарахад төрийн байгууллагын буруутай ажиллагаа тогтоогдоогүй ба  уг ослын улмаас учирсан хохирлыг хариуцах үндэслэлгүй байх тул  Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/124143?daterange=2019-01-01%20-%202023-02-09&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон

Холбоос