Шүүхийн архивын үйлчилгээ

Шүүхийн архив нь Монгол улсын шүүхийн тухай хууль, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Байгууллагын архивын үйл ажиллагааны нийтлэг журмын 2.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 56 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн архивын ажиллах журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлж, иргэн, хуулийн этгээдэд архивын үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Шүүхийн байгууллагын архив нь дараах чиг үүрэг:

 

 

  • Албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн хавтаст баримтыг зохион байгуулалтын нэгж, ажилтнаас бүрэн бүрдэлтэй хүлээн авах;
  • Архивын баримтад нягтлан шалгалт хийх;
  • Архивын баримтыг эмхлэн цэгцлэх, ангилан төрөлжүүлэх;
  • Архивын баримтыг холбогдох журам, стандартын дагуу хадгалах, хамгаалах;
  • Архивын баримтад тоо бүртгэл хөтлөх, тооллого явуулах;
  • Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Архивын баримтыг байгууллагын үйл ажиллагаанд болон хүн, хуулийн этгээдийн хүсэлтээр ашиглуулах, архивын баримтын лавлагаа, хуулбар олгох;
  • Төрийн архивт шилжүүлэх баримт бичигт эрдэм шинжилгээ, техник боловсруулалт хийх, данс бүртгэл хөтлөх, устгах;
  • Архивын баримтыг харьяалах төрийн архивт шилжүүлэх;
  • Зохион байгуулалтын нэгж, ажилтанд архивын баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө, туслалцаа үзүүлэх.

Холбоос