Шүүхийн процессын тойм

Захирамжийн дугаар: 2022.09.26-ны өдрийн 182/ШЗ2022/11916

Хүчин төгөлдөр болсон. 

1.Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Н байгууллагын нэхэмжлэлтэй иргэн Б-д холбогдох хохиролд 1,206,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, иргэн Б-г Чингэлтэй дүүрэгт оршин суудаг гэж үзэн хэргийг тус Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

2.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь хуульд заасан хэргийг шилжүүлэх “…нэхэмжлэлийг хүлээн авах үед шүүхийн харьяалал зөрчигдсөн гэж үзэх…” үндэслэлгүй байна гэж үзсэн.

 

Учир нь нэхэмжлэл гаргах үед иргэн Б нь Төв аймагт байрлах нээлттэй хорих ангид ял эдэлж байсан бөгөөд шүүх нэхэмжлэл гардуулах үед иргэн Б хорих ангиас гарч Чингэлтэй дүүрэгт оршин суухаар явсан болохыг хорих анги тодорхойлсон байна. Энэ нь хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх үндэслэл болохгүй, харин өөрчлөгдсөн хаягаа шүүхэд мэдэгдэх хариуцагчийн үүрэг, шүүх өөрчлөгдсөн хаягийн дагуу гардуулах ажиллагаа хийх боломжтой гэж үзэн харьяалал тогтоолгохоор хэргийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

 

3.Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.10.10-ны өдрийн 1055 дугаар тогтоолоор шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзээгүй, хэргийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоожээ.

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн:

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа

Холбоос