Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Улсын их хурлаас 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Шүүх байгуулах” тухай хуулиар засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан Чингэлтэй дүүргийн шүүхийг Монгол Улсын Их хурлын 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Шүүх байгуулах тухай” хуулиар шинээр үүсгэн байгуулж, улмаар 1994 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шинэчлэн найруулсан хуулиар “Дүүргийн 8 дугаар шүүх” буюу “Чингэлтэй дүүргийн шүүх” хэмээн зохион байгуулагджээ.

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-иар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийг нэгтгэж хэрэг маргааны төрлөөр дагнан байгуулж “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх” байгуулагдаж, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн учир энэ өдрөөс эхлэн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэршилтэй болж үйл ажиллагаагаа  явуулж эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр УИХ-аас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан ”Шүүх байгуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар  “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” бие даан байгуулагдан өнөөг хүртэл нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна.

Холбоос