Шүүх бусад шүүхээр даалгавар гүйцэтгүүлэх боломжтой

Захирамжийн дугаар:   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

      2023.03.29-ны өдрийн 182/ШЗ2023/03920

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

 

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршин суух нэхэмжлэгч “С” нь Увс аймагт оршин суух хариуцагч “М”-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Хуульд зааснаар, нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хандан нэхэмжлэл гаргадаг боловч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн хувьд шүүхийн онцгой харьяалал үйлчлэх бөгөөд нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

Тус шүүх Увс аймагт оршин суух хариуцагч “М”-ийг шүүхэд дуудан ирүүлж нэхэмжлэгч “С”-ийн гаргасан нэхэмжлэлийг танилцуулан, түүний хувийг гардуулах, хуульд заасан бусад ажиллагааг явуулах бодит боломжгүй учир Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр дээрх ажиллагааг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан

шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш

Холбоос