ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛ

 

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН
ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛ.

   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар улирлын байдлаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас  351 бичигдсэн байна.

Үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн системд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас  буюу шүүхээс бичигдсэн гүйцэтгэх хуудасны 146 буюу 41.6% нь бүртгэгдсэн байна.

Үүнээс 21 буюу 14.3% нь биелэгдсэн, 77 буюу 52.7% нь ажиллагаанд байна гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.

Харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд, үлдэх 49 буюу 13.9% нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН
ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ 2022 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛ.

   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар улирлын байдлаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас  314 бичигдсэн байна.

Үүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгдсэн системд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас  буюу шүүхээс бичигдсэн гүйцэтгэх хуудасны 89 буюу 28.3% нь бүртгэгдсэн байна.

Үүнээс 15 буюу 16.8% нь биелэгдсэн, 74 буюу 83.1% нь ажиллагаанд байна гэсэн мэдээлэл ирүүлсэн байна.

Харин шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд, үлдэх 33 буюу 10.5% нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэгдсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудаснаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 74 буюу 83.1% нь ажиллагаанд байгаагаас харахад шүүхийн шийдвэрийн 89 буюу 28.3% нь, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 146 буюу 41.6% нь биелэгдсэн үзүүлэлттэй байна.

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА.

Холбоос