БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

ӨМГӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН БУЛАНГ ТОХИЖУУЛЛАА.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн төв байрны 1 дүгээр давхарт шүүхээр үйлчлүүлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчдөд зориулсан ажиллах буланг шинээр тохижуулж, ширээ, сандал, компьютер, хэвлэгч зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжийг байршууллаа.
Та бүхэн тус буланг ашиглан шүүх хуралдаанд бэлтгэх, бичиг баримт боловсруулах, хэвлэх зэрэг ажлыг тухтай орчинд гүйцэтгэх боломж бүрдлээ.
Анхаарах зүйлс:
🔒 Үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс дараах шаардлагыг мөрдөнө үү:
1. Ашигласан компьютер дээрх өөрийн бүх файлыг бүрэн устгах,
2. “Хогийн сав” (Recycle Bin)-аас давхар устгаж, сэргээх боломжгүй болгох,
3. Хэвлэсэн болон боловсруулсан баримт бичгийг орхихгүй, бүрэн авч явах
4. Гуравдагч этгээдэд мэдээлэл ил харагдах нөхцөл үүсгэхгүй байх,
Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn