БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Шүүхийн байгууллагуудын системийн интеграцчиллын талаар санал солилцов

“Цахим шүүх 2.0” цөм системийг бусад төрийн албаны системтэй уялдуулах зорилгоор 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа болон “Ай Си Ти Групп” ХК-ийн төслийн менежер Г.Нямбаяр нар Шүүх шинжилгээний ерөнхий газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын системтэй танилцаж “Цахим шүүх 2.0” цөм системийн Хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны систем, Иргэд олон нийтийн порталтай интеграци хэрхэн хийх талаар ярилцаж, цаашид системүүдийн уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах талаар санал солилцож, дараагийн уулзалтыг товлолоо.

эх сурвалж: https://www.judcouncil.mn/site/news_full/15766

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn