Тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүхийн захиргааны албан хаагчдад Авлигатай тэмцэх газар-аас “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгч, албан хаагчдын сонирхсон асуултад хариулан санал солилцов.
Тус сургалт нь албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


