Монголын Хуульчдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Хуульчдын Про боно – Өмгөөлөгч таньд туслая” өдөрлөг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.
Тус өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалтаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх оролцож, иргэдэд шүүхэд хандахтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах журам, улсын тэмдэгтийн хураамж төлөх, шүүхийн үйлчилгээ авах, эвлэрүүлэн зуучлал болон цахим үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл өгч, нийт 270 орчим иргэн зөвлөгөө авч, мэдээлэл авлаа.





