Санхүү, эдийн засгийн их сургууль-ийн 1-р дамжааны оюутнууд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Танилцах арга хэмжээний үеэр оюутнуудад шүүхийн бүтэц, зохион байгуулалт, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, шүүхийн үйлчилгээний чиглэлээр мэдээлэл өгч, өдөр тутмын үйл ажиллагаатай газар дээр нь танилцууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь оюутан залуусын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн үйл ажиллагааны талаар зөв ойлголт өгөх ач холбогдолтой боллоо.


