БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ДОТООД СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус шүүхийн Тамгын газраас 2026 оны 05 дугаар сарын 19-ниий өдөр “И-Монгол академи” УТҮГ-ын сургалтын хэлтсээс сургагч багшийг урьж тус шүүхийн шүүхийн захиргааны албан хаагчдад мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, фишинг халдлагыг таних, төрийн байгууллагын цахим систем ашиглах үеийн анхаарах асуудлын талаар практик мэдлэг олгож, бодит жишээ, кейс дээр ажиллан санал солилцов.
Энэхүү арга хэмжээ нь албан хаагчдын кибер аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой боллоо.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn