Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.02.23, 181/ШШ2023/00556
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тойм: 2023.06.28. процесс-6
Иргэн Батаа нь хариуцагч Билэг, Заяа, “Х” банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, барьцааны гэрээ хүчингүйд тооцуулж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Батаа нь эрүүл мэндийн шалтгааны улмаас нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нэхэмжлэлээ... татан авч болно...” гэж, 106.5 дахь хэсэгт “...хуулийн 106.3-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ... бол ... татгалзлыг батална...” гэж тус тус зааснаас үзвэл, 106.3 дахь хэсгийн үр дагаврыг 106.5 дахь хэсэг агуулгын хувьд өөртөө багтаасан болохыг Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 09 дугаар тогтоолоор тайлбарласан.
Шүүх нэхэмжлэгч Батааг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Билэг, Заяа, “Х” банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийн 50%-ийг буцаан олгож, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэв.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн