Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 57 дугаар зарлигаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Буд нь өндөр насны тэтгэвэрт гарч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгоно гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгч И. Амартөгсийг ерөнхий шүүгчээр сонголоо. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.Амартөгс танд ажлын амжилт хүсье.
СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР