blog

1. Хариу тайлбар гаргах

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүрэгтэй. /ИХШХШтХ-ийн 755.4/

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.

Хариу тайлбарыг гаргахдаа Улсын дээд шүүхээс баталсан загварын дагуу гаргавал зохино.

Та “Хариу тайлбарын маягт”-ыг татах бол ЭНД дарна уу. 

2. Сөрөг нэхэмжлэл гаргах

Сөрөг нэхэмжлэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Хуульд заасан бүрдүүлбэр хангасан байна. /ИХШХШтХ-ийн 62/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байна. /ИХШХШтХ-ийн 73/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар байна. Жишээлбэл, мөнгөн хөрөнгө гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 13,200,000 төгрөгийн хэмжээнд байна. /ИХШХШтХ-ийн 751/

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах маргааны төрлийг харах бол ЭНД дарна уу. 

Та нэхэмжлэл гаргах “Нийтлэг l маягт”-ыг татах бол ЭНД дарна уу. 

Та нэхэмжлэл гаргах “Гэрээний загвар маягт”-ыг татах бол ЭНД дарна уу.

Шэйр:
site-logo