blog

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх маргаанд:

Нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоотойгоор:

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй буюу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2023.10.13-ны өдрийн “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 12 дугаар тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 13,200,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах зарим төрлийн маргаан хамаарна.

Тодруулбал, бага үнийн дүнтэй зээлийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, эд хөрөнгө хөлслөх гэрээ, түрээсийн гэрээ, мөн хэрэглэгч, үйлчлүүлэгчийн тогтмол төлдөг ус, цахилгаан, дулаан, үүрэн холбоо, интернэтийн үйлчилгээний төлбөр зэрэг бүх төрлийн гэрээ хэлцлээс үүссэн маргаан, эсхүл дундын эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр буюу СӨХ-ны төлбөрийг гаргуулах, эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хор /сэтгэцэд учирсан гэм хорын маргаан үнийн дүн нь энэ хуулийн шаардлагад хамаарч байсан ч энэ журмаар хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарахгүй/-ыг арилгуулахтай холбоотой маргааныг энэ журмаар хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбоогүйгээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрх битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол,

Тус хуулийн 751.1-д заасан үнийн дүн бүхий гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах,

Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл хамаарахаар заажээ.

Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг маргааныг шүүх нийтдээ 45 хоног буюу ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанаас богино хугацаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар бичмэл болон цахим баримтад тулгуурлан шүүгч дангаар хянан шийдвэрлэх онцлогтой.

Нэхэмжлэл, хариу тайлбар, холбогдох баримтаа гаргахдаа Улсын дээд шүүхээс баталсан нэхэмжлэл, хариу тайлбарын загварыг ашиглана.

Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэнээр шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

Шэйр:
site-logo