Тус шүүхийн Тамгын газраас нийт албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлэг-ийн эмч, сувилагч нар хүрэлцэн ирж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ.
Үзлэгийн үеэр албан хаагчид эрүүл мэндийн ерөнхий үзлэг, шаардлагатай шинжилгээнд хамрагдаж, өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө авлаа.





