Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, албан хаагчдын дунд зохион байгуулагдсан “5 төрөлт шилжин явах цом”-ын төлөөх спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээний явцад баг тамирчид идэвх санаачилгатай оролцож, спортын өрсөлдөөнөөс гадна харилцан ойлголцол, багаар ажиллах чадвараа нэмэгдүүлсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
Тэмцээнд амжилттай оролцож, шилжин явах цом хүртсэн баг болон байр эзэлсэн нийт баг тамирчдад баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь өндөр амжилт хүсье.





