Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 9 “Д” ангид “Дээрэлхэлтээс хэрхэн зайлсхийх вэ?”, “Мэргэжил сонголт ба эрх зүйн мэргэжлийн онцлог” сэдэвт сургалтыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтыг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч С.Оюунтунгалаг, сэтгэл зүйч Б.Ганбаяр нар удирдан явуулж, сурагчдад үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, зөв харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мөн эрх зүйн мэргэжлийн онцлог, ач холбогдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Сургалтын үеэр сурагчидтай харилцан яриа өрнүүлэн сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа.



