Шүүхийн нэр: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх
Шүүгчийн захирамжийн дугаар: 2026.02.10 өдрийн 191/ШЗ2026/09782
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2026.04.29 Процесс-хураангуй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Т.У, Гэрлэлт цуцлуулах тухай,
Талууд 1998 онд гэрлэсэн ба 2017 оноос тусдаа амьдарсан. Тэдний дунд насанд хүрээгүй (18 нас хүрээгүй) хүүхэд байхгүй, эд хөрөнгийн маргаангүй бөгөөд хариуцагч тал гэрлэлт цуцлуулахыг бүрэн хүлээн зөвшөөрсөн.
Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, насанд хүрээгүй хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол шүүхээр бус, харин Улсын бүртгэлийн байгууллагад (захиргааны журмаар) хандаж гэрлэлтээ цуцлуулах хуулийн зохицуулалттай байдаг.
Иймд уг асуудал нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шийдвэрийг бүрэн эхээр нь эндээс харна уу:
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг


