БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧИЙН ТУСЛАХУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр болон 05 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн шүүгч Л.Энжаргал шинээр томилогдсон шүүгчийн туслахуудад зориулан “Иргэний хуулийн ойлголт, бүтэц, хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Иргэний хуулийн үндсэн ойлголт, зохицуулалтын бүтэц, практикт хэрэглэх онцлог, шүүхийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх түгээмэл асуудлуудын талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өгч ажиллав.

Тус сургалт нь шинээр томилогдсон албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хууль хэрэглээний нэгдмэл ойлголтыг төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn