БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

ЭЭЛЖИЛТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Иргэний хэргийн хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааны биелэлт, тулгамдаж буй асуудлын талаар ээлжит уулзалтыг зохион байгууллаа.
Тус шүүхийн Тамгын газрын дарга Л.Наянтай болон холбогдох албан тушаалтнууд 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Егор болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзалт хийв.
Уулзалтаар иргэний хэргийн хариуцагчийг албадан ирүүлэх ажиллагааны явц, биелэлтийг хэлэлцэж, цаашид хэрэгжилтийг сайжруулах, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
📌 Энэхүү уулзалт нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах чиглэлд чухал ач холбогдолтой боллоо.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn