БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Иргэн, /хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллага/-ийн анхааралд

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь Төгс цэлмүүн констракшн ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, шүүгчийн 2026 оны 04 сарын 27-ны өдрийн 191/ШЗ2026/24345 дугаар захирамжаар тус компанийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон байна.

Иймд Төгс цэлмүүн констракшн ХХК-иас авлагатай иргэд аж ахуй, нэгж байгууллагууд Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар энэхүү зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласнаас хойш 21 хоногийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргах бөгөөд нэхэмжлэлдээ Төгс цэлмүүн констракшн ХХК-ийн хүлээсэн үүрэг гүйцэтгэх хугацаа болон компанийг дахин хөрөнгөжүүлэх эсхүл дампуурсанд тооцон татан буулгах тухай санал болон нэхэмжлэлийн нэр, хаяг, харилцах утасны дугаарыг тодорхой тусгаж, нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлнэ үү

Нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг 2026 оны 06 дугаар сарын 11-ний 13 цаг 30 минутад тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийхээр тогтоосныг мэдэгдэж байна.
Лавлах утас шүүгчийн туслах М.Бишдарь /89651112/
Жич: тогтоосон хугацаанд нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn