Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн 2022 оны 7-р сарын хэргийн хөдөлгөөний мэдээ     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 7-р сард 257 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бол 2023 оны 7-р сард 382 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч хэрэг, нэхэмжлэлийн тоо 49%-иар, 2022 оны 7-р сард 183 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн бол 2023 оны 7-р сард 194 иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь нийт шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 21%-иар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах үлдэгдэл хэрэг 2022 оны 7-р сард 1466 байсан бол 2023 оны 7-р сард 1708  буюу 16%-иар, нийт зарласан шүүх хуралдааны хувьд 2022 оны 7-р сард 315 шүүх хуралдааныг товлон хуралдсан бөгөөд 2023 оны 7-р сард 323 буюу нийт товлосон шүүх хуралдааны тоо 2%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 7-р сард 368 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан бол 2023 оны 7-р сард 289 хэрэг, нэхэмжлэл хүлээн авсан буюу хэрэг, нэхэмжлэлийн тоо -21%-иар, нийт зарласан шүүх хуралдааны хувьд 2022 оны 7-р сард нийт 378 шүүх хуралдааныг товлон хуралдсан бол 2023 оны 7-р сард 306 буюу нийт товлосон шүүх хуралдааны тоо -19%-иар тус тус буурсан байна.

Харин тус шүүхийн хянан шийдвэрлэсэн иргэний хэрэг 2022 оны 7-р сард 321 байсан бол 2023 оны 7-р сард 249 буюу нийт шийдвэрлэсэн хэрэг өмнөх оны мөн үеэс 22%-иар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дах үлдэгдэл хэрэг 2022 оны 7-р сард 654 байсан бол 2023 оны 7-р сард 773  буюу 18%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН

ГАЗРЫН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Холбоос