Танилцуулга

    Монгол улсад 2010 оны 5 сараас Япон Улсын “Жайка” Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага, Монгол Улсын Дээд Шүүх, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсний үр дүнд эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа идэвхжиж “Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль” батлагдаж 2013 оны 04 сарын 15-ны өдрөөс мөрдөгдсөн билээ.

    Эвлэрүүлэн зуучлалын эрхзүйн орчин бүрдснээр эрхзүйн аливаа маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлал бодитой хэрэгжих үндэс суурь тогтон бэхжиж байна.

Монгол Улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 33 шүүх дээр хэрэгжиж байна.

   Талуудын хүсэлтийн үндсэн дээр иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, мөн ИХШХШТухай хуулийн 132- р зүйлийн 132.4-т зааснаас бусад тохиолдолд гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлалын аргаар зохицуулж байна.

   Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт харьяалагдан 4 эвлэрүүлэн зуучлагч, 2 туслахтайгаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдаж байна.

Давуу тал:

Талуудын нууцыг чандлан хадгалах үүднээс ажиллагаа хаалттай явагддаг.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь процессийн хувьд харьцангуй энгийн учир түргэн шуурхай явагддаг.

Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлдөг нь харьцангуй бага зардалтай.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч

Б.Зулзаяа 99017745

Б.Хулан 99048145

Эвлэрүүлэн зуучлагчийн туслах

Б.Ариунцэцэг 99720868

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч

Ж.Мөнхсайхан 88810710

П.Дашдулам 99063945

Эвлэрүүлэн зуучлагчийн туслах

М.Буянхишиг 99002251

Холбоос