Хариуцагч шүүх хуралдаанд ирэхгүй бол албадан ирүүлнэ

Захирамжийн дугаар: 2022.06.15-ны өдрийн 182/ШЗ2022/08104

Хүчин төгөлдөр болсон. 

Иргэн Б-ээс гаргасан нэхэмжлэлээр Газар албадан чөлөөлүүлэх тухай  иргэний хэргийг шийдвэрлэхээр шүүх хэлэлцэх гэтэл хариуцагч иргэн Г хүндэтгэх шалтгаангүй хуралдаанд ирсэнгүй.

Шүүхээс хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн байсан. Нэхэмжлэгч Б нь  хариуцагч Г-г албадан ирүүлэх хүсэлт гаргасан тул  шүүгч үүнийг зөвшөөрч захирамж гаргасан. Албадан ирүүлэх ажлыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэст даалгаж, хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх ажиллагаа явуулдаг байна.

Хариуцагчийг шүүх хуралдаанд албадан ирүүлэх шүүгчийн захирамжид хариуцагч гомдол гаргах эрхгүй.

 

Санамж:

Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно

 

Тойм бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл

Холбоос