Шүүхийн иргэдийн төлөөлөгч

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Энэ хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”-ыг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Сангийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 65/110 дугаар хамтарсан тушаалаар “Шүүхийн иргэдийн төлөөлгөчид хөлс олгох журам”-ыг тус тус баталж мөрдөж байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг хэлэх вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүү, иргэн, болон захиргааны хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлтээ гаргах эрх бүхий Монгол улсын иргэнийг ойлгоно.

Жилд нэг удаа л шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож болох ба зөвхөн тухайн сонгогдсон хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоно.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч болоход ямар шаардлага тавигддаг вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь:

ØМонгол Улсын иргэн,25 нас хүрсэн

ØЭрх зүйн бүрэн чадамжтай

ØЯл шийтгүүлж байгаагүй

ØМонгол хэлээрчөлөөтэйярьж, ойлгодог

ØТухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг,

ØСонгогдох үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх,

ØСүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх шаардлагуудыг хангасан байна.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх

Ø Тухайн хавтаст хэрэгтэй танилцах

Ø Шүүх хуралдаанд оролцох

Ø Шүүх хуралдааны оролцогчдод асуулт тавих

Ø Нотлох баримт шинжлэн судлахад оролцох

Ø Хэргийн үйл баримт, шүүгдэгч болон зохигчийн гэм буруу, захиргааны байгууллагын үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр санал, дүгнэлт гаргах

 

Иргэдийн төлөөлөгч оролцох шүүх хуралдааны төрөл

Анхан шатны шүүхэд даргалагч шүүгч, өөр 2 шүүгчтэй хамтдаа буюу бүрэлдэхүүнтэйгээр хэрэг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч заавал оролцоно.

 

Эрүүгийн хэрэг

/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйл /

– Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг

– Шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэргийг ээдрээ түвэгтэй гэж үзсэн шүүгчийн саналыг ерөнхий шүүгч дэмжсэн

Иргэний хэрэг

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйл/

– Гэм хорын хохирол арилгуулахаар нэхэмжлэл бүхий хэрэг

Захиргааны хэрэг

/Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл/

– Анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан

– Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой

– Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр тогтоосон

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох ажиллагаа

Шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох дээрх шаардлага хангасан иргэдийн нэрийн жагсаалтын жишиг тоог харгалзаж урьдчилан бэлтгэнэ.

Шүүхийн иргэдийн төлөлөгчдийн нэрийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл батлана. Эдгээр иргэдэд шүүхийн тамгын газраас урьдчилан мэдэгдэж, сургалт явуулах, гарын авлага, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна.

Дээрх нэрийн жагсаалтаас тухайн долоо хоногт шүүх хуралдаанд орлцох 10-15 иргэнийг тусгай програм ашиглан санамсаргүй аргаар сонгож дэд жагсаалтыг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар батлана.

Дэд жагсаалтаас тухайн шүүх хуралдаанд оролцох иргэийг сугалааны журмаар тодруулж, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлнэ.

 

Таны хүлээн авсан шүүхийн мэдэгдэх хуудасны талаар та юу мэдэх вэ?

Шүүхийн мэдэгдэх хуудас гэдэг нь таныг шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаанд орохоор сонгогдсоныг албан ёсоор мэдэгдэж буй мэдэгдэл юм. Энэхүү мэдэгдэх хуудсанд таны оролцох шүүх хуралдаан болох өдөр, цагийг заасан байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай мэдэгдлийг танд гардуулж, гарын үсэг зуруулдаг. Хэрэв тодорхой шалтгааны улмаас танд биечлэн гардуулах боломжгүй тохиолдолд энэ тухай утсаар мэдэгдэж болно. Утсаар мэдэгдсэн тохиолдолд мэдэгдэх хуудсыг биечлэн хүлээн авсантай ижилд тооцогдох учир хариуцлагатай, анхааралтай хандаж, шүүх хуралдааны товыг сайтар лавлах нь зүйтэй.

 

Та шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авснаар юу хийх ёстой вэ?

Та шүүх хуралдаанд оролцох тухай мэдэгдэх хуудас хүлээн авснаар хамгийн түрүүнд шүүх хуралдаанд оролцох боломжтой эсэхээ сайтар нягтлан бодох буюу шалгах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн нь зөвхөн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд л шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөх боломжтой. Хэрэв та хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэх ёстой болохыг анхаарна уу.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар дараах тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно. Үүнд:

ØЭмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон.

ØАжил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан.

ØБага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол

ØХүндэтгэн үзэх бусад шалтгаантай бол(хөл хорионд орсон, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон зэрэг)

Та ажил эрхэлдэг бол хэрхэн зохицуулдаг вэ?

Та шүүх хуралдаанд иргэдийнтөлөөлөгчөөроролцохоор сонгогдсон тухай мэдэгдлийг хүлээн авснаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол хуралдаанд оролцох боломжтой тухайгаа мэдэгдэх хуудас авмагц шүүхийн тамгын газарт мэдэгдэнэ. Ингэснээр шүүхийн Тамгын газраас таны ажил олгогчид шүүх хуралдааны өмнө энэ талаар мэдэгдэл хүргүүлдэг учир энэ талаар санаа зовох шаардлагагүй.

Ажил олгогч нь таны шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллахболсонтойхолбогдуулан хариуцлага хүлээлгэж болох уу?

Ямар ч тохиолдолд ийм эрх байхгүй.

Ажил олгогч тань шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээнавснаариргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаачөлөөолгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээдэг. Хэрэв ажил олгогчнь энэ үүргээ зөрчиж ,иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон ажилтанд чөлөө өгөхгүй байх, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй тохиолдолд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульдззаснаарторгууль төлнө.

Та шүүх хуралд хэрхэн бэлдэх вэ?

Та ерөнхийдөө өөрт эвтэй байдлаархувцаслахнь зүйтэй. Гэхдээ биеийн ихэнх хэсэг ил гарсан буюу хэт задгай, гэмт хэргийн шинжтэйүйлдлийгсурталчилсан үг хэллэг, дүрс зураг бүхийхувцасөмсөх нь зохимжгүй болохыг анхаарна уу.

Таны хувцаслалт таныг шүүх, шүүхийнажиллагаагхэрхэн хүндэтгэж буйг тань илэрхийлнэ.

Та шүүх хуралдаанд ирэхдээ шүүхийн мэдэгдэх хуудас болон иргэний үнэмлэхээ заавал авчирнэ.

Та хэргийн материалтай танилцаж ,түүнээс тэмдэглэл хийх эрхтэй. Хэргийн материалтайтанилцсанаарта шүүгдэгч, зохигчийн гэмбуруугийнталаар өөрийн гэсэн дүгнэлтээ хийж, шүүх хуралдаан дээр тэдний мэтгэлцээнийг сонсож харьцуулан өөрийн гэсэн дүгнэлтээ гаргахад ач холбогдолтой. Бас нэг давуу тал нь таны хэргийн материалтай танилцсан цагийг хөлс олгох цагт оруулан тооцох болно.

 

Та шүүх хуралдаанд хэрхэн оролцох вэ, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж юу вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд Монгол Улсын төрийнсүлдэндтангараг өргөнө. Тангараг өргөх ажиллагаа нь шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шударга ёс, хуулийг дээдлэн хараат бус байх, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх учрыгсүлдэндээандгайлж буй хүндэтгэлийн арга хэмжээ юм.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах гэж юу вэ?

Та хэргийн оролцогч нартай төрөл, садан, гэр бүлийн харилцаатай, хэрэг маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх хувийн ашиг сонирхол байгаа тохиолдолд уг шүүх хуралдаанд оролцохоос өөрөө, сайн дураараа татгалзан гарах ёстой. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бусад оролцогчид таныг татгалзан гаргах тухай үндэслэл бүхий хүсэлтээ гаргах ёстой.

Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчид асуулт тавих, шүүгдэгчийн гэмбуруугийнталаар саналаа бичгээр гаргах, дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно.

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гэж юу вэ?

Иргэдийн төлөөлөгч та шүүх хуралдаанд сууж, шүүх хуралдаан дуусахаас өмнө өөрийн гэсэн дүгнэлт өгөх юм. Энэ дүгнэлтэд та ямар хэрэгт оролцож байгаа болон хэргийн үйл явдлыг товчхон бичиж, хэрэг үйлдэгдэхэд хэний буруу байсан талаар бичгээр дүгнэлт гаргана.

Дүгнэлтийн агуулга: Хэрэг болон хэргийн үйл явдлыг товчхон бичнэ.

Ø Эрүүгийн хэргийн хувьд: Шүүгдэгчийн гэм буруугийн тухай

Ø Иргэний хэргийн хувьд: Хариуцагч эсхүл нэхэмжлэгчийн гэм буруугийн тухай

Ø Захиргааны хэргийн хувьд: Захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр дүгнэлтээ гаргана.

 

Шүүх хуралдаан дууслаа. Танд гүйцэтгэх ёстой бусад үүрэг байгаа юу?

Ø Нууц хадгалах

Ø Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг хааснаар шүүхийн иргэдийн төлөөлөгч таны гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно_

Ø Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь таны оролцоо дуусгавар болсон боовч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нууцлах үүрэг нь хэвээр хадгалагдах болно.

Ø Мөн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр таны сэтгэл санаа болоод хувийнүнэлэмжидзаавалнийцэх албагүй харин хуульд нийцсэн байх ёстой гэдгийг анхаарна уу.

Ø Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь тодорхой ял шийтгэл хүлээсэн гэм буруутай этгээдийн өмнөөс шаналах, нөхцөл байдлыг өөр дээрээ тусгаж авч сэтгэл зүйгээ таагүй байдалд оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлсийг хориглоно. Үүнд:

Ø Шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх.

Ø Шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх.

Ø Хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах.

Ø Хэргийн талаар нотлох баримт цуглуулах.

Ø Өөрт нь итгэмжлэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах.

Ø Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаар мэдээлэл өгөх.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөнөөр ямар хариуцлага хүлээх вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь санаатай болон болгоомжгүй, хайхрамжгүй ямар ч шалтгааны улмаас дээд дурдсан хориглох үйлдлүүдийг гаргах учиргүй.

Хэрэв шүүхийн иргэдийн төлөөлөгч өөрийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл гаргасан тохиолдолд таны цаашид иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасах арга хэмжээ авдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон, эрх зүйн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд оролцох эрхээ хасуулах нь нэг талаас таныг хүлээсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг харуулахын зэрэгцээ нөгөө талаас Монгол Улсын Иргэн танд олгогдсон нэгэн онцгой эрх, бас журамт үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй болохыг илэрхийлэх тул нэн анхаарал болгоомжтой, хариуцлагатай хандах нь зүйтэй.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанаар шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмжээ авдаг.

Та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажилласнаар ямар хөлс урамшуулал авах вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмаар зохицуулна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус, аюулгүй байдал

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал гэж юу вэ?

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таны хараат бус байдал гэдэг нь эрх зүйн хэрэг маргааны үйл баримт, хэргийн бодит байдлыг тогтоох, дүгнэлт гаргахдаа ямар нэг сэтгэлийн хөдлөл, хөндлөнгийн оролцоо, дарамт шахалтгүйгээр, аливаа хувийн ашиг сонирхол харахгүй байх явдлыг ойлгоно.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч таныг шүүх хуралдаанд оролцох, дүгнэлт гаргах ажиллагаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон өөр бусад ямар ч этгээд аливаа хэлбэрээрнөлөөлөх явдлыг хуулиар хориглодог.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч танд хөндлөнгөөс хэн ч, ямар ч хэлбэрээр нөлөөлөх эрхгүй болохыг сайтар ухамсарлаж, өөрийн хараат бус байдлаа хамгаалах, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх чадвартай байх нь чухал юм.

Холбоос