Отгонтэнгэр их сургуулийн Хуулийн сургуулийн Эрх зүйн өдрийн ангийн оюутнуудын танилцах дадлагын хүрээнд “Практикийн зочин багш” хөтөлбөрийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Д.Хонгорзул, Б.Золжаргал, туслах А.Алтаншагай нар уригдан оролцож, практикт суурилсан сургалт зохион байгуулсан юм.
Сургалтаар Монгол Улсын их сургуулийн төгсөх курсийн оюутнуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, хэрэгжилтийн практик туршлагаас хуваалцлаа.



