БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)”-ийн төлөөлөлтэй уулзалт хийв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, “Ай Си Ти Групп” ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр нар 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа, ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, Н.Энх-Амгалан нартай уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр “Цахим шүүх 2.0” цөм системийн хэрэгжилтийн явцын талаар, “Ай Си Ти Групп” ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр “Цахим шүүх 2.0” төслийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системүүдийн танилцуулгыг хийв.  Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж талуудын хамтын ажиллагаа үр дүн өндөр байгааг онцолж, хэрэгжиж буй болон цаашдын ажлын талаар санал солилцов. “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын эрх зүйн орчинг боловсронгуй болгох чадавхыг сайжруулах” төслийн удирдагч Л.Заяа шүүхийн цахимжилтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх саналаа илэрхийлэв.Өнөөдрийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг нарийвчлан төлөвлөх зорилгоор өргөтгөсөн уулзалт зохион байгуулахаар тогтлоо.

эх сурвалж: https://www.judcouncil.mn/site/news_full/15882

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn