БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

КАНАДЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТУС ШҮҮХЭД ЗОЧИЛЛОО.

2026 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ньюфаундленд, Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Кэтрин О’Брайен, Канад Улсын дээд шатны шүүхийн шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Стефани Локхарт, Монголын Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Туяа, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа, Монголын Шүүгчдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч М.Наранчимэг нар тус шүүхэд хүрэлцэн ирж уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Канад улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн байгууллагын сайн туршлага, шүүхийн цахимжилтын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, шүүгчдийн холбооны үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, санал солилцов.
Түүнчлэн Монгол, Канадын Шүүгчдийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хамтарсан төлөвлөгөөнд тусгах санал, санаачилгын талаар харилцан ярилцаж, туршлага солилцох боломжийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn